Tuesday, October 22, 2013

Сексээ гэж…

9zwzp70y
Юу… Ийм яриа байдаг шүү дээ. Тэр байтугай шартсаны дараа хөлсөө гартал сайн сексдэх хэрэгтэй гэж ярьцгаадаг. Заримдаа хүн бага зэрэг зовиур, зарим нэг түр зуурын шалтгаанаас болоод өөрийгөө бэлгийн сулралтай, хөрөлттэй боллоо гэж андуу бодчихоод үүндээ автан сэтгэлээр унадаг. Ийм зүйлд судас, шөрмөс өвдөх, ядарснаас болоод үрийн шингэн эрт гадагшлах, зүрх тасалдах, нуруу, булчин өвдөх зэрэг явдлыг оруулж болно. Үүнийг сексийн зарим нэг байрлалаар хялбархан анагааж болдог гэнэ. Эрүүл мэндийн хувьд бага зэрэг асуудалтай хүмүүст мэдэхэд илүүдэхгүй зарим нэг зүйлүүд байдаг. 
Бүсгүй хүн юу хүсч байна, тэр нь хамгийн хэрэгтэй зүйл байдаг
Зарим эрчүүд “манай найз бүсгүй зөвхөн хэлүүгээ л өдөөж байж таашаал авдаг. Сексийн ямар ч байрлал түүнд таалагддаггүй гээд байх юм. Өөр арга байдаггүй юм байх даа.” гэцгээдэг. Үнэндээ олон эмэгтэй хэлүүгээрээ дур тавьдаг. Үүнийг нь сексийн байрлалаар хангаж болно шүү дээ. Ийм бүсгүйтэй бол эрэгтэй нь араас байрлалыг сонгоод үз. Таны гар сул чөлөөтэй байх учраас хэлүүг нь чөлөөтэй оролдож болно. Үүгээрээ та бүсгүйдээ таашаал өгч, өөрөө бас хоосон үлдэхгүй. Мөн эрэгтэй нь дээрээ байрлалд бүсгүйгээ гараараа умдган дээрээ дарж хуруугаа хэлүүн дээр тааруулж тавь. Таны түлхэлтэнд бүсгүйн чинь гар хэлүүндээ үйлчилж чадна.
Зэрэг тавьдаг бол ч…
“Бид гэрлээд 16 жил болсон ч энэ олон жилийн дотор зэрэг тавьж ер нь үзсэнгүй… Яагаад?” гэж нэгэн эмэгтэй асуусан юм. Үнэндээ ийм зүйл гардаг. Сексологич нар эрэгтэйгээ дур тавилтаа удаан барьж бүсгүйдээ таашаал өгөх тухай дандаа л ярьж байдаг. Эрэгтэй, эмэгтэй хоёрын дур тавилтын хурдыг тэнцүүлэхэд зарим нэг байрлалыг ашиглаж болдог байна. Эрэгтэйн дур тавилтыг удаашруулж, эмэгтэйнхийг хурдасгах боломжтой байрлалын тоонд эрэгтэй нь дээрээ байрлал ордог. Учир нь бүсгүй урагшаа, хойшоо, хажуу тийш хаашаа ч харж суусан бүх мэдэл, зохицуулалт бүсгүйн гарт ирдэг тул хөдөлгөөний хэмнэлийг яаж ч тааруулж болох юм. Эрэгтэй нь дур тавих дөхөөд ирэхэд бэлэг эрхтнийг нь үтрээнээс түр гаргаж хөөрөл нь намдтал хэсэг хүлээж болно. Мөн бэлэг эрхтний толгойн үзүүрийг 3-4 секунд хуруугаараа чангавтар чимхэж болдог ажээ. Харин бүсгүйг их ядраахгүйн тулд эрэгтэй нь өгзөг, таазнаас нь өргөж, хөдөлж туслах хэрэгтэй.
Хурц мэдрэмжинд хурц өнцөг
Нэг эмэгтэйн нөхөр нь “Чи хүүхэд гаргаснаас хойш хамаг юм чинь сунаад надад ямар ч мэдрэмж таашаал төрөхөө больчихоод байна. Худаг шиг хүүхэн…” гэж хэлсэн тухай уйлан байж ярьсан юм. Яг үнэндээ эмнэлэг, анагаах ухааны үүднээс бол хүүхэд гаргаад үтрээ нь тэгтэл сунаж тогтдоггүй. Төрснөөс хойш сарын дараа эмэгтэй хүний бэлгийн эрхтнүүд яг хуучин хэвэндээ ордог. Харин хоёр тохиолдолд эр хүн үрэлт мэдрэхгүй болдог. Энэ нь төрөлтийн хүндрэлээс ханзралт, урагдал өгөх, эсвэл хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчний улмаас болдог байна. Ийм үед эрэгтэйн бэлэг эрхтэн үтрээ, умайн хүзүүнд хүрэлцэхгүй байж болдог.
АНУ-ын алдарт сексологич А.Кинси “Эрэгтэйн толгой нь эмэгтэйн хүзүүг үрнэ…” гэж хэлсэн. Сексийг урдын адил сэргэг, таашаалтай байлгаж эрэгтэйн бэлэг эрхтнийг үтрээ, умайн хүзүүнд бүрэн үйлчлүүлэх боломж бий гэнэ. Эмэгтэй хүний хөл, бие хоёрын хооронд хэдийн бага зай байна, тэр хэрээр эрэгтэйн бэлэг эрхтэн үтрээнд гүн ордог. Тийм учраас энд эмэгтэй нь өвдөг, тохойн дээрээ тулж эрэгтэй араас юм уу эмэгтэй нь дээш харан хэвтэж хөлөө бие рүүгээ татаж болох бүхий л байрлалууд зохимжтойд тооцогддог байна. Мөн эрэгтэй нь дээрээ байрлалд эрэгтэйн бэлэг эрхтнийг үтрээндээ оронгуут эмэгтэй нь хөлөө шулуун жийж, эрэгтэй нь бүсгүйн хоёр хөлийн гадуур хөлөө гарган хавчих байрлал ч бэлэг эрхтэнд хүчтэй даралт үзүүлж бэлгийн ажлыг тааламжтай болгодог байна.

Monday, October 21, 2013

Uurchlult (erotik oguulleg)

Өөрчлөлт /эротик өгүүллэг/

0807-reasons-sex
Элбэрэлт Ганбаа хоёр жирийн л нэг залуу гэр бүл. Гурван нас хүрч байгаа хөөрхөн хүүтэй, хотын төвөөс холгүйхэн хоёр өрөө байртай. Хоёул санаа нэгтэй зүтгэснийх амьдралаа тов хийлгээд авсан, боломжийн ажил төрөл, найз нөхөдтэй.
Долоо найман жил үргэлж ахин дэвшсээр иймэрхүү айл болсон ч Элбэрэлт нэг л юмнаас эмээдэг байлаа. Тэр нь “Хэн нэг маань хууралт гаргах вий” гэсэн айдас. Үеийнхэн нь араар тавилт, хууралтыг мэддэг тэр ч бүү хэл хүлээн зөвшөөрдөг мэтээр ярих нь түгшүүртэй.

Сексийн хувьд долоо хоногт хоёр заримдаа гурван удаа загас наадуулдаг боловч анх учирч байсан үеийнх шигээ биш болсонд нөхөр маань гонсойдог болов уу гэхээс Элбэрэлтийн санаа зовдог болжээ. Тиймээс өөрийгөө гоё сайхан байлгахад хэрдээ л анхаарч эхлэв.
Нэг орой ажлаасаа түрүүлж ирсэн эхнэр хүний ёсоор гараа гарган хоол хийгээд, хүүгээ унтмагц нь шинэхэн авсан унтлагын торгон хувцсаа өмсөөд хүлээж байтал Ганбаа яаруу орж ирэнгүүтээ:
-За, найз нь эргээд гарлаа. Захирлын эхнэрийн Япон рестораны нээлттэй. Манайхан их л хүндтэй зочид нь гэнэ ээ гэж өөрөө рестораны эзэн болж байгаа мэт догдлонгуй хэлээд хувцсаа солихоор явахдаа Элбэрэлтийг тогтож харсангүй. Элбэрэлт гомдолтойгоор гэрийн халатаа шүүрэн өмсөж зөрүүлдэн бүслээд араас нь алхав.
Хувцсаа сольсон Ганбаа галын өрөөгөөр дамжин хоолноос хэд том үмхлээд сая л гарахдаа Элбэрэлтэд тал засах мэт
-Миний хань сайхан амраад байж байгаарай. Хүлээх хэрэггүй шүү. Гэхдээ найз нь эртхэн гараад ирэхийг бодно оо гэж жижүүрийн үгс хэлээд уруул дээр нь үнсээд хаалга түр хийтэл хаав.
Элбэрэлтийг өнөөх айдас нь түгшээж эхлэв. “Би яаж ч өөрчлөгдөөд сонирхлыг нь татахааргүй болжээ. Ингэж байх үүрэгтэй гэсэн маягаар л надад ханддаг байх. Арай Бадмаагийн хэлснээр ажлынхаа хүүхнийг сонирхоод тэгж их яарсан юм биш байгаа даа. Үгүй байх аа. Хүн бүр адилгүй шүү дээ. Бадмаагийн Сүхээ чинь Ганбаагаас өөр хүн дээ” гэж бодолхийлнэ.
Нойрон дунд нь үүд торхийн онгойж, Ганбаагийн гутлаа тайлах нь сонстов. Элбэрэлт хөдөлсөнгүй, буйдан дээрээ, хүлээнгээ унтсан байрандаа хэвтэнэ. Ганбаа их л хурдан хувцсаа тайлав бололтой, крант нээн ус гоожуулж ариун цэвэр сахиж байгаа нь илт. Тэгж тэгж хажууд нь хэдэн хором зогссоноо уруул дээр нь зөөлөн үнсэн сэрээв. Элбэрэлт “хүлээсэн болохоор ингэх нь аргагүй юм биз” хэмээн тоомжиргүй бодоод
-Орондоо орно гэж байгаад нам унтчихаж. Миний найз согтолгүй иржээ. Сайн залуу шүү гээд унтлагын өрөө рүүгээ зүглэхэд Ганбаа гараас нь өргөн тэврээд
-Ханийгаа баярлуулья гээд огт амссангүй. Харин сайхан хоол идлээ гэсэр орон дээр тавьсанаа хувцасны шүүгээнээс ямар нэгэн юм хайж байснаа зангиа хуруундаа эргүүлэн инээмсэглэж
-Өнөөдөр би чамайг эзэмдэхээр шийдлээ. Дандаа бэлэн байдаг яасан муу хүүхэн бэ чи гэснээ эхнэрээ доош харуулан хэвтүүлээд хонго руу нь зангиагаар хэдэнтээ ороолгож байснаа бас хэдэнтээ алгадаж орхив. Хачирхаж, бас инээд нь хүрсэн Элбэрэлт “уучихсан л байсан юм байх даа” гэж гайхах зуурт нөхөр нь түүний хоёр гарыг дээш өргүүлэн зангиагаар уяж байв.
Хонго өгзөг нь алгадсан ормоор үл мэдэг халуу төөнөн хэлүү рүү нь оч хаях мэт нарийн холбоо үүсгэж байгааг мэдэрсэн ч хүчиндэж байгаа аятай гарыг нь хүлсэнд бухимдсан Элбэрэлт
-Ганбаа болио. Яах гээд байгаа юм бэ гэх боловч нөхөр нь түүний хэлүүг шалгах мэт гарынхаа алгаар даран үзсэнээ дэрээс нь тонгойн хэлээрээ зөөлөн шүргэн улмаар сорон хөхөж эхлэв. Бүсгүй дасал болоогүй хүлээсийг үзэн ядах мэт хөмсгөө атируулан “энийгээ тайл л даа, алив Ганбаа” гэж шаардаж байснаа дуу нь сулран амьсгаа нь түргэссээр бүдэгхэн гиншилтээр солигдов.
Одоо Элбэрэлтэд гарын нь уяа таатай санагдаж, харин ч тачаадах тусам “болиоч ээ” хэмээн хориглож хүчээр эзэмдүүлж байгаа хүн шиг аашламаар санагдаж байв. Тиймээс ч бүсгүй хоёр хөлөө байдгаар нь дэлгэн өгөөд амандаа “болиоч ээ” хэмээн зөөлөн гиншинэ. Ганбаа түрүүнийхээс таатайгаар хэлүүг нь хөхөж, зөөлхөн сорсонд Элбэрэлтийн сэрэл аймшигтай хөдөлж чангаар гиншиж эхлэв. Энэ дуу Ганбаагийн тэсвэрийг алдтал тачаадуулсан бололтой гантайн боссон эрхтнээ эхнэрийнхээ ам руу нь дөхүүллээ. Хүчиндүүлж байгаа мэт ийм нөхцөлд түүний энэ үйлдэл улам хүч нэмэхэд Элбэрэлтэд дургүйцсэн дүр үзүүлж хажуу тийшээ харав. Харин Ганбаа эрүүнээс нь өөр рүүгээ татаад “Хөх, алив хөх” гэж шаардав. Бүсгүйд нөхөр нь аймшигтай тачаангуй, эмэгтэй хүнтэй олон арван жилийн дараа ойртож байгаа хатаж цангасан эр мэт харин эрхтэн нь улам бүр том урт болсон шиг санагдахад Элбэрэлт үтрээндээ ороогүй байхад нь л дур тавьж болох ихээр тачаадаж байв. Тэгээд аварга түм эрхтэнийг багтааж ядах мэт Ганбаагийн өмнөөс угтан хөхөж эхлэв.
Төдөлгүй Ганбаа дур тавихын даваан дээр эрхтэнээ сугалан авч, өөрийн биш хоолойгоор “Ямар сайхан юм бэ” гээд хэсэг амсхийн эхнэрийнхээ өгзөгийг базлаж байснаа аль хэдийн сэрэл нь хөдөлж чийгтэн бамбайчихсан байгаа үтрээ рүү эрхтэнээ чихэв.
Бөгсөн бие нь тэр чигээрээ халуу шатан чимчигнэж, аварга том эрхтэн шархируулан нааш цааш хөдлөх мэт санагдахад гар нь хүлээтэй Элбэрэлт “Би тавилаа” гэснээ “Ооо” гэсээр сулбайв. Ганбаа ч хэдэнтээ хүчтэй балбасны эцэст дур тавьж, хамаг үрийн шингэнээ сад цацав.
Хоёул сэтгэл маш хангалуунаар тэврэлдэн хэвтэнэ. Ганбаагийн огцом шинэ ааш аяг Элбэрэлтийг айдсаас нь бүрмөсөн салгаж чадсан байлаа. Тэр одоо эрсдэлээс айх биш, түрүүлж харсан шигээ түрүүлж шинэ алхам хийх ёстойг ухаарчээ.

my favorite 90's songs


Gariin useg (oguulleg)

Гарын үсэг /Өгүүллэг/


Хөдөөлж гадаалсан тоосоо ч арилгалгүй ажил дээрээ очив. Ширээний ард дөнгөж суумагц нарийн бичгийн дарга хүүхэн сагсайсан цаас авчраад урд тавилаа. Баахан урилга харагдана.
Юун урилганууд байдаг билээ гэж гайхав. Гэтэл өнөөдөр арванхоёрдугаар сарын 31. Шинэ жилийн баярын өдөр шүү дээ гэж санав. Урилгуудыг задалж үзэв. Ихэнх нь баяраа тэмдэглээд өнгөрсөн байна. “Доктор Норов таныг хүрэлцэн ирэхийг урья” гэсэн нэг хэвэнд цутгасан мэт үгсийг урилга бүрээс уншиж үзэв. Өлөө орой тэмдэглэх шинжлэх ухааны академийнхаа шинэ жилийн баярт эрдэмтэн хүний хувьд оролцох нь чухал гэж би үзээд урилгыг нь тусад нь тавив. Тэгтэл хаалга сэвхийн онгойж тас хар үсээ мөр хондлой руугаа асгаруулсан өндөр гоолиг бүсгүй хаалганы наана зогсоод “Орж болох уу?” гэж байна. Орж ирчихээд орох уу гэх юмдаа гэж шоолонгуй бодоод толгой дохив. Бүсгүй эрүүл чийрэг залуу хүний алхаагаар товолзтол алхлан ширээний дэргэд ирснээ “Уучлаарай. Таныг мал аж ахуйн хүрээлэнгийн захирал доктор Норов гэдэг үү?” гээд миний “Тиймээ” гэж гэхийг ч хүлээлгүй цүнхээ уудалж дугтуй гаргаж сарвайв. Бас л нэг урилга ирлээ дээ. Очиж чадахгүй л юм байна даа гэж бодоод бүсгүйн урмыг унтраахгүйн тулд “Баярлалаа” гэвэл өнөөх бүсгүй нэг тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд “Хүлээн авлаа…” гэсний арын зайг сүмбэ шиг урт хуруугаараа зааж яг энд та гарын үсгээ өөрийнхөө тогтсон хэв загвараараа зурчих. Өгүүлсэн эзэн нь ингэхийг танаас хүссэн юм гэв. Урилга өгснөө доллар өгсөн шиг гар хөлийн үсэг зуруулж сүржигнээд яах нь вэ гэсэн шүү юм бодож бүсгүйг түргэн гаргахаар үзгээ шүүрч аваад гарын үсгээ зурав. Дэгжин хүүхний сүр бадруулж өгсөн дугтуйг задлах гэтэл лацадсан байв. Урилга өгөх гэж нууц амрагийн захиа хүргэх шиг юм болох нь гэж санаад инээд хүрэв. Гэтэл бүсгүйн хэлсэн “Та гарын үсгээ тогтсон хэв загвараараа зураарай” гэсэн үг сэтгэл сэрхийлгэн нэгийг бодож лацтай урилгаа ширээ рүү түлхээд тээр жилийн нэгэн үйл явдлыг эргэн санах гэж дурдатгалын цэнхэр манан дунд боддоо бэлчээв.
Түүнээс хойш хорин жил өнгөрчээ. Арванхоёрдугаар сарын 31 байв. Найтаахад саахалтын газраас сонсогдохоор намуухан аниргүй сумын төвөөр морьтой, явган хүмүүс нааш цааш давхилдаж холхилдон дарвицгаана. Сумын ёолк үзнэ гэж бүтэн жил хүлээсэн хөдөөгийнхний сэтгэл хөөргөж бүслэсэн дээл шигээ хөвсөлзөж байлаа. Ёолкны албан ёсны арга хэмжээний дараа нийтийн бүжиг хийх болов. Бараг газар шүргэсэн эрээн даашинзтай, ганцаар сүлжсэн гэзэг нь тахимаа шүргэсэн Уньтын мод шиг чилгэр гоолиг бүсгүй хөдөөгийн эгэл боргил бидний дунд тэнгэрээс бууж ирсэн хүмүүн мэт содон байлаа. Сумын улаан буланг язартал чихэлдсэн хүмүүс хотын ганган бүсгүй рүү нүдээ унагана. Эхний ганц хоёр бүжгэнд бүсгүйг хэн ч урьж бүжиглэх гэж зориглосонгүй. Сайхан бүсгүйн сүрнээс эмээсэн эрчүүд дэмий л алсаас мэлтийтэл ширтэнэ. Малын бага эмч миний бие энэ хонхортоо л дэгжинд нь ордогсон. Сумынхаа хамгийн царайлаг, хамгийн сайхан бүжиглэдэгтэй нь би л бүжиглэдэгсэн. Намайг байхад миний бүжиглэдэг сайхан хүүхнүүдтэй хэн ч бүжиглэж зүрхлэхгүй. Хөдөөгийнхнөө бодоход би чинь хол явж юм үзэж нүд тайлсан дэгжин хүн. Гэтэл өнөөдөр хотын сайхан бүсгүйг хараад сүнс минь зайлаад явчих шиг санагдана. Би энэ насандаа үзээгүй зориг зүрх гарган босч өнөөх хангайн согоо шиг сайхан амьтны дэргэд хүрээд бүжгэнд урих санаатай өрөөсөн гараа эв дүйгүй сарвайв. Би гэдэг хүн муурын сүүдэр харсан хулгана шиг орох байх газраа олж ядна. Бүсгүй харин азарган цагаан шүд яралзуулан инээмсэглээд босоод ирэв. Танго бүжгийн аянд бүжиглэх гэж байсан залуус болиод бид хоёрыг харж зогсоцгооно. Миний бүх бие салгалан чичирч нүүр халуу шатаж хөл гуйвж тамир барагдах шиг болно. Тэгтэл бүсгүй “Чи битгий сандар. Хоёулаа тайван бүжиглэе” гэв. Ямар арчаагүй жижигхэн хүн болохоо мэдрэх тутам сандарна.
Үйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно гэдэг энэ бизээ. Яах гэж бүжиглэв дээ гэж өөрийгөө зүхэж, явсан болж байв. Бүсгүй намайг удирдан юу ч болоогүй мэт бүжиглэх нь айж ичихийг аль эрт архивалчихсан доль цохисон амьтан бололтой. Харин би айж ичих зэрэгцэн аргаа барж явахад өгөр Балдан салхи сийгсэн муу гармоноо пажигнуулаад салдаггүй. Арай гэж бүжгийн ая дуусмагц хүүхэн намайг сугадаж аваад нэг дор суув Хоёр дахь удаагаа бүжиглэж явахад айдас хүйдэс арилж хотын сайхан хүүхэнтэй надаас өөр хэн бүжиглэхэв гэж цээжиндээ битүүхэн баясна. Ингэж бид хоёр үүр цайтал бүжиглэв. Тэсгим өвлийн өглөөний хүйтэн жавар хацар хайравч сэтгэл зүрх халуун шатаж явав. Би түүнийг сумын мужаан Дарам гуайн хашааны хаалганд хүргэж өгөөд туяхан гарыг нь атгаж зогсохдоо Дарам гуайн хотод байдаг дүүгийнх нь хүүхэд гэдгийг мэдэв. Нэр нь Сүглэгмаа гэнэ. Хаана юу хийдэг вэ гэвэл оюутан гэхээс өөр юм хэлсэнгүй. Чи аль сургуульд сурдаг юм бэ гэвэл “Яахнав. Чи очиж сурах нь уу” гэж хөхрөөд хэлэхээс зайлав. Өнөө орой сумын залууст хоёулаа манго бүжиг заая. Надад ая нь байгаа гэж тэр хэлэв. Оюутан байхаасаа манго оролдож байсныг хэлэх үү би тэгье гэж дуу алдлаа. Дэлгүүрийн үүдэнд манго бүжигтэй зарлалыг улаан булангийн эрхлэгч залуу тавьжээ. Залуус манго бүжиж марал гудайлгаад өндөрлөв. Бид хоёр миний амьдардаг муу модон байшингийн ганц өрөөнд орж ирээд гал түлж дулаацав.
Тэр маргааш буцна гээд нэг их санаашрав. Холдоод явчихна гэж айсных ч юмуу бие биедээ улам наалдан шахаж суув. Тэгээд л бие сэтгэлийн жаргал эдэлсэн дээ. Тэр надаас нэг л юм хүссэн. Миний тэмдэглэлийн дэвтэрт тогтсон загвартай гарын үсгээ зурж үлдээгээрэй. Би гарын үсэг шүтдэг гэв. Тэгээд л би маргааш нь өдөржин гарын үсгийнхээ тогтсон загвартай болох гэж хэдэн хуудас цаас эрээчиж байж түүний дэвтэрт гарын үсгээ зурж өгсөн. Түүнээс хойш миний гарын үсэг өөрчлөгдөөгүй. Холбооны шоо дөрвөлжин цагаан байшингийн үүднээс шуудангийн машинд суугаад явчихсан түүнийхээ араас би гунигтай харц чулуудаж хоцров. Сүглэгмаа явсан тэр өдрөөс эхлээд л сумын төв маань айл нь нүүсэн намаржаа шиг элэн хулин болоод явчихав. Нар хүртэл бүүдийж харагдана. Шартсан архичин шиг дотор бөлбийнэ. Тэр бүсгүй миний, манай сумын өнгөтэй өөдтэй болгоныг аваад арилсан мэт гуниг төрнө. Би муу шавар байшингийнхаа үүдэнд Сүглэгмаагийн гишгисэн мөр үлдсэн дээ гэж элс ширтэнэ. Намайг дуудуулав. Сумын нам, захиргааны дарга нар ярайтал суужээ. Малын эмч Норов Улаанбаатарын зайгуул хүүхэнтэй хамтарч сумын залуучуудад хөрөнгөтний бүжиг зааж сургасан. Одоо залуучууд хаана л бол хаана яг л таталзуураар үхэж байгаа мал шиг татганах болов. Ялангуяа сургуулийн сурагчдад энэ халдвар түргэн тархаж байна. Бид хөрөнгөтний үзэл суртлын өчүүхэн элементийг ч таслан зогсоох үүрэгтэй гэж үзээд нөхөр малын эмч Норовыг холын сумын алсын бригадад ард түмний амьдрал мэдүүлье гэж шилжүүлэхээр аймагтай ярьж тохирсон гэдэг байгаа. Ганц бие хүнд шилжиж суурьших шиг амархан юм байхгүй. Өмбөө цөмбөө юмаа боож баглан аюутуулаад л дэлхий тойроход ч бэлэн болов.
Нэг л чухал ажил үлдэв. Мужаан Дарам гуайнд очиж Сүглэгмаагийн хаягийг авах шиг эрхэм юм байсангүй. Би гэж сүү долоосон муужгай шиг гөлөлзсөн амьтан Дарам гуайнд орж учирлав. Тэгтэл Дарам гуайн дуу чангарч “За хүү минь муу дүүд минь битгий гай бол. Улс амьтан ярих нь чамайг чинь улс төрийн алдаа гаргасан хүн гэх юм. Бусдад гай бололгүй мөрөөрөө зайлж үз” гээд хаяг өгөх байтугай эгээтэй л алгадсангүй. Ингээд л Сүглэгмаагийнхаа сууж явсан шуудангийн машинаар арилж одсон. Тэр цагаас хойш би Сүглэгмаагаа хэчнээн жил хайлаа даа. Их, дээд сургууль, техникумд тэр үед Сүглэгмаа хэд байсныг тооцох гэж хөөцөлдсөн. Хөдөөгийн бүрэг даруу малын бага эмч залуу миний бие их хотод төөрүүлээд орхисон гөлөгтэй л адил балчирдсан. Би Сүглэгмаагаа санаж бодоогүй өдөр гэж байгаагүй. Гүн шөнийн нойроо алдаж эрдмийн ажилд чөмгөө дундартал суухдаа ч, цэнхэр огторгуйн чанадад 6000 метрийн өндөрт нисэж явахдаа ч, Ломоносовын их сургуулийн лекцийн танхимд ч, Москвагийн дэлхийд данстай номын санд ч би Сүглэгмаагаа санаж дурсаж явсаан. Сайн явааг минь үзээсэй гэж бахархаж саар явааг минь үзчихвий гэж эмээж 20 өвлийн хуучин оныг үдэж 20 өвлийн шинэ оныг угтсан юм. Үнэндээ миний Сүглэгмааг хайсан эрэл мухардлаа. Хэчнээн шөнө яаж уулзах вэ гэж бодол нэрээд юу ч олсонгүй. Гэвч горьдлого тасарсангүй. Хэзээ нэгэн цагт Сүглэгмаатайгаа уулзаж болох ганц найдвар байв. Энэ бол бурханы хишиг байв. Бурхан ямар хишиг хайрласан бэ гэвэл олонд танигдсан эрдэмтэн болж Сүглэгмаадаа мэдэгдэх байв. Тэгээд хэрээс хэтэрсэн тэвчээр гаргаж эрдмийн эрэлд буцалт цуцалтгүй гарсан даа. Би зөвхөн Сүглэгмаагийнхаа төлөө ажиллаж сурч байв.
Нэг л мэдэхэд би эрдэм номын амтанд орж хэзээ ч салж чадахааргүй нөхөрлөсөн байлаа. Эрдэм ном, энхрий Сүглэгмаа хоёр бол намайг өндөрлөг өөд хөтөлсөн хоёр жигүүр байлаа. Энэ мэт дурдатгалын цагаан мананд умбаж суутал гэнэт нэг бодол цахилгаан гүйдэл мэт зурсхийн орж ирэв. Тиймээ. “Тогтсон загвараараа гарын үсгээ зураарай”. Энэ үгийг Сүглэгмаа л хэлж байсан шүү дээ гэж бодоод мөнөөх лацадсан дугтуйг яаран сандран задлав аа. Гар салгалж зүрх цээжээ задлах мэт балбачна. Дугтуйнаас сурмаг таталган бичгээр бичсэн захидал гарав.
.. .Уучлаарай. Та бид хоёр нэг л удаа уулзаж учрах тавилантай байсан юм болов уу. Таныг би санчгаа бууралттал хүлээж үйл тамаа эдэлж байсан тэр өдрүүддээ хайртай. Ямар азаар чамтай учирч ямар хувь зохиолоор чамайг мөрөөдөж явна вэ гэж баярладаг. Хэрвээ би чамтай ерөөсөө учраагүй гэж бодоход нуруу руу хүйтэн жавар сэнгэнэж сэтгэл хагсардаг байлаа. Чамайг би зургаан жилийн өмнө л олж танилаа. Телевизээр харагдсан дүр чинь нүдэнд уягдаж, радиогоор хэлсэн үг чинь сэтгэлд бичигдэж, сонинд өгсөн ярилцлага чинь зүрхэнд шингэжээ. Чамайг минь олон түмэн үнэн үгтэй, шударга үйлстэй гэж магтдаг юм. Олныхоо итгэлийг умарталгүй хайрыг нь дааж яваарай. Чи надад хорин жилийн өмнө хоёр юм үлдээж дурсгаснаа санаж байна уу? Тэмдэглэлийн минь дэвтэрт гарын үсгээ, хэвлийд минь үрээ үлдээсэн. Тэр жилийн шинэ жилийн баяраас хойш 20 жил ард хоцорчээ. Өнөөдөр чам руу 20 жилийн өмнөх дурсгалын гэрч болгож 19 настай охиноор чинь баярын мэнд хүргүүллээ. Охин чинь харин хорвоод ховор хойт эцэгтэй шүү. Өөрөөрөө овоглодог хоёр хүүхдийнхээ нэгийнх нь хойт эцэг гэдгээ одоо ч мэдэрдэггүй гүндүүгүй түвшин тэр “тэнэг” хүнтэй дэр нийлүүлээд бөөрөө бүлээцүүлж хэвтэж байхдаа ч би чамайг л бодож байдагсан. Нэгэнт учрахын тавилангүй орчлонд гомдоод ч яахсан билээ. Хүний их эмч Сүглэгмаа гэжээ.
Би захидлаа атгаж яг л баримал шиг болчихоод ширээгээ ширтэж суув. Арай зүүдлээгүй байгаа даа гэж бас гараа базаж үзэв. Тэгтэл хаалга сэвхийн нарийн бичгийн дарга бүсгүй орж ирэв. Би түүнээс түрүүхэн над дээр орж ирсэн охин хаана байна гэж бараг хашгиран асуув. Тэр миний яадгаа алдсан царай зүсийг үзэж хашгирсанд сандран “Явчихсан. Тантай адилхан болохоор нь охиныг чинь гэж бодоод асуулгүй шууд оруулчихсан. Уучлаарай” гэж бутны туулай шиг бэмбэгнэж харагдана. Би “Тэр охин нээрэн надтай адилхан байна уу. Чи үнэн хэлж байна уу гэж ухасхийн босч сайхан мэдээ хүргэсэн нарийн бичгийн даргаа барьж авч үнсэв. Миний ер бишийн байдлыг ажигласан хөөрхий бүсгүй таны бие зүгээр үү гэж нэг их гэм хийчихсэн хүн шиг зогсоно. Цээжнээс нэг том хар чулуу аваад хаясан мэт хөнгөрөөд бүрхэг тэнгэр хүртэл нартай мэт сайхан санагдана. Жил жилийн шинэ жилийн баяр надад уулзаж учрахын, хүсэж мөрөөдөхийн, хүлээж цөхрөхийн жаргал зовлонг эн тэнцүү амтлуулсан. Сүглэгмаагаа олно доо олно гэж бодоход хүйтэн жавар бүлээн дулаан юм шиг, бүрхэг тэнгэр нартай юм шиг, юм болгон өнгөлөг сайхан, хүн бүхэн өөдрөг сайн санагдана.
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Жа.ПҮРЭВ

Sunday, October 20, 2013

Аврора буюу туйлын туяа

Хойд мөсөн туйлтай ойр оршдог Швед, Норвеги улсуудын хойд хэсгээр ногоон өнгийн туйлын туяа үзэгдсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ туйлын туяа нь  2003 оноос хойш үзэгдэж байгаагүй их хэмжээтэй цацраг ялгаруулж байгаа туяанд тооцогдож байна. Мөн Туйлын туяа нь нарны соронзон шуурганаас хамаарч бий болдог байна. Хэдийгээр нар дэлхий 2-ын хоорондын зай 150 сая км ч нарнаас үүссэн соронзон орон дэлхий болон бусад гаригуудад их бага хэмжээгээр нөлөөлдөг байна. Туйлын туяа нь дэлхийгээс цацарч, замдаа нарнаас ирэх соронзон шуургыг саармагжуулж манай гаригийг соронзон орны нөлөөнөөс хамгаалж байдаг сайн талтай гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл энэ үзэгдэл нь нар дэлхий хоёрын зохилдолгоо юм байна. Соронзон орны өөрчлөлт нь Хойд туйлын ойролцоо нисч байгаа агаарын хөлгийн цахилгаан холбоо, соронзон гүйдэл, харилцаа холбоонд нөлөөлж, цаашлаад онгоцны цахилгаан болон хөдөлгүүрийг унтраах аюултай байдаг байна. Мөн нарнаас ирэх соронзон шуурга нь дэлхийн таталцлын хүчинд нөлөөлөх болон GPS  буюу байршил тодрохойлогч төхөөрөмжинд доголдол учруулж, улмаар агаарын хөлөг байршлаа алдаж, төөрч будилах явдал гардаг байна. Харин  Хойд туйлаас алсад оршдог улсуудын иргэдийн хувьд  байршил тодрохойлогч нь төөрч будилна гэсэн асуудал байдаггүй тул санаа зовох хэрэггүй. Соронзон шуурга гар утас болон өндөр хүчдэл, цахилгаан дамжуулагчуудад муугаар нөлөөлж болох талтай. Гэхдээ эрдэмтдийн үзэж байгаагаар нарны шуурга одоохондоо тэгтлээ хүний амьдралд муугаар нөлөөлөх төвшинд очоогүй байгаа тул гоёмсог солонгорсон өнгө гаргадаг байгалийн үзэгдлийн шимтэн үзэх хэрэгтэйг сануулж байна.